ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөгдөх журмын төсөлд санал авч эхэллээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-05-27

Агаарын тухай хуулийн 15.1.-т “Төрийн захиргааны төв байгууллага нь нутгийн захиргааны байгууллагатай хамтран агаарын бохирдлыг бууруулах зорилгоор агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, тухайн бүсэд мөрдөх журмыг батална” гэж заасан байдаг билээ.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан 2020 онд баталсан тушаал, захирамжаар “Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журам”-ыг баталсан байдаг аж.

Энэ хүрээнд 2020 оны агаарын чанарыг сайжруулах бүсийг үндсэн дөрвөн бүсэд хувааж, бүсэд хамаарах хороодын тоог зааж өгсөн ба журмаар иргэн аж ахуйн нэгж байгууллага, төрийн байгууллагын эрх үүргийг тодорхой зааж өгчээ.

Тэгвэл, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолд өнгөрөгч оны тавдугаар сарын 27-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон, мөн 2019 оны НИТХ-ын 25/21 дүгээр тогтоолоор нийслэлийн зарим хороодын бүтцэд өөрчлөлт орсон зэрэгтэй холбоотойгоор 2021 оны агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмын төслийг боловсруулж эхэлсэн байна.

Уг журмаар нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс, мөрдөх журмаар хэрэгжүүлэх арга хэмжээ, оролцогч талуудын чиг үүргийг зохицуулах юм.  Тус журмын төсөлтэй танилцсаны дараа Агаарын бохирдолтой тэмцэх газрын 11-314876 дугаарт болон [email protected] хаягаар саналаа өгнө үү.  

"Агаарын чанар сайжруулах бүс, бүсэд мөрдөх журам"-ын төсөлтэй http://aprd.ub.gov.mn/.../%D0%90%D0%B3%D0%B0%D0%B0%D1%80... дарж танилцана уу.