ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Мутацилагдсан хувилбар илэрвэл албан ёсоор зарлана"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-05-28

Монгол Улсад вирусийн мутациглагдсан хувилбар бүртгэгдсэн эсэх талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн ахмад эмч А.Амбасэлмаа "Вирус хүн амын дунд орчилд байхдаа өөрчлөгдөж, хувьсаж байдаг хэдий ч халдварын тархалтад нөлөөлөх хэмжээнд хүрээгүй. Мутацилагдсан вирус Монголд гарсан эсвэл гаднаас орж ирсэн гэдгийг зарлахдаа

  • Вирусийн халдвар судлалын шинж төрхийг харгалздаг. Ингэхдээ ямар бүлгийн, аль насны бүлгийнхэн хаана илүү их өвчилж байгааг тогтоож,
  • Өмнөх гарсан тохиолдлуудаасаа эмнэл зүйн хувьд ямар өөрчлөлт байгааг илрүүлж,
  • Лабораторийн шинжилгээг харгалздаг.

Энэ гурвыг нэгтгэж хэлэлцэж байж, мутацийг зарладаг. Өөрөөр хэлбэл, хүн амын дунд өргөн хүрээтэй тархсан үед хариуцлагатайгаар, тодорхой бүрэлдэхүүнтэйгээр шийдвэр гаргаж байж зарладаг гэсэн үг. Цуу ярианд итгэж болохгүй. Хэрэв нөхцөл байдал өөрчлөгдвөл Эрүүл мэндийн байгууллагаас дээрх хэлбэрээр шийдвэр гаргаж зарлах болно” гэлээ.