ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ачааны машинаас хүүхэд унаж, нас баржээ

O.Admin
2021-05-28

Сүүлийн өдрүүдэд иргэд өөрсдийн хариуцлагагүй үйлдлээс болж гэртээ угаартаж нас барах тохиолдол тасрахгүй байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тухайлбал, өнгөрсөн шөнө Чингэлтэй болон Баянзүрх дүүрэгт хоёр иргэн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Хэргийн шалтгааныг тодруулахад, тухайн хоёр иргэн монгол гэрт зуухны яндангаа авч, өрхөө бүтээсэн гэж дүгнэсэн байна.

Мөн өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт "Портер" маркийн автомашины тэвшин дээр хүүхэд тээвэрлэсний улмаас осол гарчээ. Иргэн Э-ийн жолоодож явсан "Портер" маркийн автомашины тэвшин дээрээс дөрвөн настай зээ хүү нь унаж нас барсан хэрэг бүртгэгдсэн байна. Иймд хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхийг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.