Монгол Улс энэ сарын 26-ны шөнө 100 мянган тун Pfizer вакциныг татан авч, жирэмсэн болон хөхүүл ээжүүд, эмчийн заалттай хүмүүс хийлгэх зохицуулалтыг хийхээр болсон билээ.
Улсын хэмжээнд 53 мянган жирэмсэн эмэгтэйчүүд байгаа бөгөөд Эрүүл мэндийн яамны зөвлөмжийн дагуу вакцин хийлгэх аж. ДЭМБ-ээс өгсөн зөвлөмжөөр халдвар авах өндөр эрсдэлтэй, суурь өвчтэй жирэмсэн эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр вакцинд хамрагдах боломжтой болж буй.
Тэгвэл өнөөдрөөс эхлэн "Файзер" вакциныг архаг хууч өвчтэй, хэвтрийн, хүндэтгэн үзэх шалтгаантай хүмүүс, хөхүүл эхчүүдэд хийж эхэлнэ. Улаанбаатар хотод явуулын 2, суурин 55 цэгт, дархлаажуулалтын 123 багийн 781 эмч, ажилтан ажиллаж, 27065 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүдийг танилцуулж байна.