ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хоёрдугаар тундаа хамрагдсан 900 гаруй иргэн халдвар авчээ

O.Admin
2021-05-31

Эрүүл мэндийн яамнаас өчигдөр улсын хэмжээнд коронавирусийн хэчнээн тохиолдол бүртгэгдсэн талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 6026 хүний сорьцод шинжилгээ хийхэд 927 хүнээс коронавирусийн халдвар илэрч, улсын хэмжээнд 58439 тохиолдол бүртгэгджээ.

Харин 682 хүн эдгэрсэн бол уг өвчний хүндрэлээр дөрвөн хүн нас барсан аж.Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвар авсан 50436 хүн эдгэрээд байгаа бол 276 хүн уг өвчний улмаас эндээд байна.

  • Увс аймагт 12 
  • Орхон аймагт 8
  • Баян-Өлгий аймагт 7
  • Дархан аймагт 4
  • Төв аймагт 41
  • Хэнтий аймагт 2
  • Сүхбаатар аймагт 7 
  • Архангай аймагт 2
  • Булган аймагт 7 
  • Ховд аймагт 5 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

...Иргэдийн хувьд вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан бол өвчин авахгүй гэсэн буруу ойлголтоос үүдэн гадуур маскгүй явах, олон хүнтэй уулзах, үйлчилгээний газруудаар олон хүнтэй газар явах зэргээр халдвар хамгааллын дэглэмийг муу барьж буй. Үүнээс үүдэн хоёр тундаа хамрагдсан ч халдвар авч буй хүмүүсийн тоо сүүлийн долоо хоногт эрс нэмэгдэж, 900 гаруй иргэн халдвар авчээ.

Тиймээс вакцин хийлгэсэн ч амны хаалт зүүх, гараа ариутгах, олон хүнтэй уулзахаас зайлсхийх зэргээр өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахыг албаныхан сануулав. Шинжилгээнд хамрагдаж буй хүний тоо цөөрч байгаа ч цөөн хүнээс олон халдвар илэрч буй учраас зургаан хүн тутмын нэг нь коронавирусээр өвчилсөн байж магадгүй гэлээ. Мөн хөдөө орон нутагт ч халдварын тоо нэмэгдэж эхэлсэн байна.