“Таван толгой түлш” ХХК Зүүн бүсийн үйлдвэрийн хамт олон Эх үрсийн баяраар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны 1000 хүүхдэд сэтгэлийн бэлэг өгчээ. Мөн Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн “Утаагүй түлш” түгээх цэгийн борлуулагч нар 300 ширхэг амтат бялууг мөн эх үрсийн баярын ширээний бэлэг болгон, хүүхэд багачуудад инээд хөөр бэлэглэх буянтай үйлс бүтээжээ.
Нийслэлийн иргэдийг эрүүл, чанартай түлшээр хангаж, агаар орчны бохирдлын эсрэг хувь нэмрээ оруулж буй Тавантолгой түлш компанийн хамт олон цаг ямагт халуун сэтгэлийн гараа сунган, сайн үйлсийн аян хийсээр ирсэн билээ.
Тэд нэгдэж хандивын аян өрнүүлэн хоолгүй болсон өрхүүдэд хүнсний тусламж үзүүлдэг. Мөн гүүр засварлах, хашаа будах, Гүнжийн аманд мод тарих, голын ай сав газрын хог хаягдлыг цэвэрлэх зэргээр цаг ямагт нийгэмд зөв үлгэр дууриалал үзүүлж, эерэг хандлага бий болгож ирсэн хамт олон юм. Хүүхэд бүрийн нүднээс инээд цацарч байг. Хамт олонд халуун талархал илэрхийлье.