ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЦЕГ: Гэмт хэргийн шинжтэй зүйл ярьсан учраас Г.Ган-Очирыг эрэн сурвалжилж байна

O.Admin
2021-06-03

Цагдаагийн ерөнхий газраас Ганбаатар овогтой Ган-Очир гэх залууг эрэн сурвалжилж буйгаа зарласан билээ. Тэгвэл энэ залуу нь сонгуулиар хар машиныг хакердсан, эрх баригчид хууль бусаар төрийн эрхийг авсан гэх асуудлаар сошиал орчинд мэдэгдэл хийсэн залуу аж. Тиймээс төрийн цагдаа шүгэл үлээгчийг хуулиар айлган сүрдүүллээ гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарсан. Энэ асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү тайлбар өгсөн юм.

Тэрбээр, “Тухайн иргэн нь хар машинтай холбоотой асуудлаар мэдээллийг цахим орчинд ярьсан. Тэнд гэмт хэргийн шинжтэй зүйл ярьсан. Энэ асуудлаар нь шалгалт явуулъя гэхээр өөрөө зугтаад алга болчихсон. Гэмт хэргийн шинжтэй зүйлийг цагдаагийн байгууллага шалгадаг. Гэтэл сонгуулийн сурталчилгаа явж байгаа жилд тодорхойгүй, гэмт хэргийн шинжтэй зүйл ярьчихаад өөрөө алга болсон учраас эрэн сурвалжилж байгаа юм. Худал мэдээлэл тараасан, бусдыг залилсан байж болзошгүй учраас мэдээлэл өгч ажиллаарай. Мөн ХХБ-ийг луйвардсан дөрвөн этгээдийн гурав нь баригдсан, н.Энхбаатар гэгч этгээдийг эрэн сурвалжилж байна” гэлээ.

Мөн өчигдөр олон нийтийн сүлжээнд “Кока кола компанийн сугалаа” гэсэн вирус олон нийтийн сүлжээнд тарсан бөгөөд ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгуулж үзэхэд хуурамчаар иргэдийн мэдээллийг авах гэсэн оролдлого байжээ. Энэхүү вирус нь хуурамч хандалт авдаг сайтууд руу дарж орох үед иргэдийн мэдээллийг хакердах зорилготой учраас хуурамч гарчигтай, хуурамч мэдээлэл тавьсан сайтууд руу дарж орохгүй байхыг мөн анхааруулав.