ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тусгаарлан ажиглах байранд 6308 иргэн байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-06-03

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 119 байранд 6308 иргэн байна. Үүнээс нийслэлд 29 тусгаарлах байранд Монгол Улсын 1095 иргэн, гадаадын 64 иргэн, нийт 1159 иргэн, эмнэлгийн 31 байршилд 3890 иргэн, орон нутагт 59 эмнэлэг болон тусгаарлах ажиглах байранд Монгол Улсын 1259 иргэн байна.

Түүнчлэн улсын хэмжээнд 119 тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 1017 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа аж.  

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны нэгдүгээр сараас тавдугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд нийт  93 орноос 36145 иргэн эх орондоо иржээ. Үүнээс 182  удаагийн тусгай үүргийн нислэгээр 29334, ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6811 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгууллаа.

Өнгөрөгч тавдугаар  сард 14 удаагийн нислэгээр 1505 иргэнээ татан авсан бол энэ сард нийт 20 удаагийн тусгай үүргийн нислэгийг Өмнөд Солонгос, Япон, Унгар, Турк, Герман, ОХУ, Казахстан улс руу хийж, иргэдээ татан авахаар төлөвлөөд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.