ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭМЯ: Хөдөө орон нутагт халдварын тохиолдол эрс нэмэгдэж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-06-06

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хийлээ. Сүүлийн 24 цагийн /2021.06.05/ хугацаанд 1288 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ.

Эдгээр шинээр бүртгэгдсэн тохиолдлоос Улаанбаатарт 1027, эмнэлгээс шалтгаалах 3, орон нутагт 285 тохиолдол нэмэгдэж, сүүлийн өдрүүдэд хөдөө орон нутаг эрсдэл өндөр болоод байна.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдврын тохиолдол 65255 болж, өнгөрсөн 24 цагт хугацаанд коронавирус халдвараар 4 хүн энджээ. Харин 185 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Мөн тус вирусын улмаас хүүхэд амиа алдсан нэг тохиолдол бүртгэгдсэн гэдгийг Эрүүл мэндийн яамнаас албажууллаа. Тодруулбал, Эх нялхсын эмнэлэгт коронавирусийн оноштой хэвтэн эмчлүүлж байсан найман настай охин зургадугаар сарын 01-нд онош нь батлагдан хэвтэн эмчлүүлж байгаад амиа алджээ.