ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭМЯ: 300 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-06-07

Эрүүл мэндийн яамнаас ээлжит хурлаа хийж, коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 6248 сорьцод шинжилгээ хийхэд 1177 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас барсан байна. Энэ долоо хоногт хөдөө орон нутагт халдварын тохиолдол эрс нэмэгдсэн бөгөөд 18 аймагт 310 халдвар бүртгэгдсэн байна.

Тухайлбал, Төв 59, Орхон 50, Архангай 29, Хөвсгөл 23, Баянхонгор 22, Хэнтий 20, Дархан-Уул 19, Булган 13, Говь-Алтай 12, Сэлэнгэ 12, Увс 11, Говьсүмбэр 9, Өвөрхангай 9, Ховд 8, Дундговь 6, Баян-Өлгийд дөрөв, Сүхбаатар хоёр, Дорнодод хоёр тохиолдол тус тус бүртгэгдсэн гэдгийг Эрүүл мэндийн яамны Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Б.Ууганбаяр мэдэгдсэн юм. 

Харин Улаанбаатар хотын тухайд 867 тохилдол бүртгэгджээ. Вирусийн улмаас амиа алдсан хүний тоо 313-т хүрч, мөн 24 цагийн хугацаанд 300 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.