Дорнод аймагт байрлах Хилийн цэргийн 327 дугаар ангид алба хааж байсан 19 настай байлдагч өчигдөр учир битүүлгээр амиа алдсан гэх мэдээлэл гарсан билээ.
Тэгвэл Зэвсэгт хүчний жанжин штабаас энэхүү хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд урьдчилсан байдлаар хоолны хордлогын улмаас амиа алдсан байж магадгүй гэж дүгнэжээ. Талийгаач Б нь өдрийн хоолоо идээд гарсны дараа ногоон талбайд ажиллаж байхдаа гэнэт бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдсэн ч нас барсан аж.
Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд тус ангийн захирагчийн зүгээс “Манай ангид ямар нэг цэргийн дэг, дарамт шахалт байхгүй” гэсэн мэдүүлгийг өгчээ. Тус ангид өмнө нь буюу 2019 онд мөн л Аймгийн алдарт уяачийн хадланг хадаж байсан цэргийн албан хаагч учир битүүлгээр амиа алдаж байсан хэрэг гарч байсан билээ.