ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Вакцин хийлгээд амиа алдсан эмэгтэйг харвалтын улмаас нас барсан гэх дүгнэлт гарчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-06-07

Өнгөрөгч тавдугаар сарын 11-ны өдөр нэг сартай хөхүүл эмэгтэй коронавирусийн эсрэг БНХАУ-ын үйлдвэрлэсэн вакцин хийлгэж, улмаар нэг хоносны дараа нас барсан гэх мэдээллийг талийгаачийн охин Н сошиал хуудастаа оруулсан билээ.

Иргэний мэдээллийн дараа Эрүүл мэндийн яамнаас “Шүүх шинжилгээний төв талийгаачийн нас барсан шалтгааныг албан ёсоор тогтооно. Тэр болтол мэдээлэл өгөхгүй. Урьдчилсан байдлаар тархины цус харвалтын улмаас амиа алдсан байж болзошгүй” гэсэн мэдээллийг өгсөн байдаг.

Тэгвэл талийгаачид задлан шинжилгээ хийж, шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан бөгөөд “Тархины аалзавчын дорх цус харвалт” гэсэн дүгнэлт гаргажээ. Гэвч талийгаачийн ар гэрийнхний зүгээс шүүх эмнэлгийн дүгнэлтэд итгэхгүй байгаа гэдгээ мэдэгдсэн юм. Учир нь нэг ч өдөр өвчин хэлж байгаагүй эрүүл саруул хүн вакцин хийлгэсний маргааш л амиа алдсан учраас вакцинтай холбоотой гэж үзэж буйгаа тэд мэдэгджээ.