Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал болж, коронавирусийн дүн мэдээг танилцууллаа. Өнгөрөгч 24 цагт 9631 сорьцод шинжилгээ хийхэд 1267 хүнээс халдвар илэрч, таван хүн нас баржээ. Ингэснээр нийт нас баралт 318 болж нэмэгдсэн байна. Өчигдөр Улаанбаатар хотоос гадна хөдөө орон нутагт маш олон тохиолдол буюу 318 тохиолдол бүртгэгдэж байсан бол өнгөрсөн шөнө орон нутагт 305, Улаанбаатар хотод 962 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна.
Халдварын тархал орон нутагт нэмэгдсэн байдлыг харуулбал,
-Орхон 55
-Дархан-Уул 40
-Баянхонгор 35
Булган 30
-Сүхбаатар 30
-Хэнтий 23
-Төв аймаг 22
- Архангай 19
-Говь-Алтай 16
-Хөвсгөл 9
-Увс 9
- Өвөрхангай 7
- Ховд 5
-Баян-Өлгий 4
- Дорнод 1 тохиолдол тус, тус бүртгэгджээ. Мөн сүүлийн өдрүүдэд бүртгэгдэж буй халдварын тохиолдолд хүүхдийн эзлэх хувь өндөр байгааг ЭМЯ-ны Хэвлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр онцлов. Тиймээс хүүхдүүдээ дагуулж олон нийтийн газар явахгүй байх, олон хүн цугласан газарт дагуулж явахдаа халдвар хамгааллын дэглэм барьж, амны хаалт тогтмол зүүлгэх зэргээр хүүхдээ хамгаалахыг мөн санууллаа.