ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Борооны улмаас усанд автсан гэх 10 дуудлага иржээ

O.Admin
2021-06-09

Зургадугаар сарын 08-ны өдөр орсон борооны улмаас үер, усны 10 дуудлага, мэдээллийн дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 35,63, 34,74, 10, 29 дүгээр ангиудын 70 гаруй алба хаагч, 10 автомашинтайгаар аюулгүй байдлыг ханган ажиллажээ. 

Тухайлбал Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Дамбадаржаагийн 81, 15 дугаар гудамжинд айлын хашаа усанд автсаныг соруулж, шуудуу ухаж, 18 дугаар хороо Сэлх зусланд байрлах далан бөглөрсөн байсныг сэтлэн хэвийн байдалд оруулж, аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.

Мөн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 35,63 дугаар ангийн 18 алба хаагч 20:30 цагийн байдлаар дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав хорооллын 104 дүгээр байрны зоорийн давхарт дүүрч, авто зам руугаа хальсан усыг соруулж, шуудуу ухсан.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 13 алба хаагч, тус дүүргийн 19 дүгээр хороо Сэлбэ голын эрэг дагуу Зунжингийн зүүн талд 6 айл, Зуун модны задгайд 3 айл усанд автсаныг аюулгүй байдлыг нь ханган ажиллаж байна.