ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүрээ сургуулиас Өргөө кино театрын уулзвар хүртэлх хойд замыг хаана

O.Admin
2021-06-11

Баянгол дүүргийн 3,4 дүгээр хорооолол, Бичилийн замыг өнөөдрөөс эхлэн ес хоногийн хугацаатайгаар хаахаар болжээ.

Тодруулбал, тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүрээ дээд сургуулиас Өргөө кино театрын хойд замын уулзвар буюу Бичилийн замыг өнөөдөр буюу 2021 оны зургаадугаар сарын 11-ний Баасан гарагийн 22:00 цагаас зургадугаар сарын 20-ны 00:00 цаг хүртэл хааж цэвэр усны шугамын өргөтгөл шинэчлэлтийн ажил явагдах юм.

Иймд жолооч та бүхэн дээрх зураглалын ногоон болон цэнхэрээр тэмдэглэсэн сумны дагуу явж хөдөлгөөнд оролцоно уу.