УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагдаж буй 29 дэх удаагийн номын баяр өнөөдөр (2021.06.11) нээлтээ хийлээ. “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын санаачилгаар зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээг НЗДТГ хамтран зохион байгуулжээ.
Нийслэлийн төв талбайд гурван өдрийн турш үргэлжилдэг номын баярт дунджаар 100 гаруй хэвлэн нийтлэгч компани, 80 орчим номын худалдаа эрхлэгч, 300-аад зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, 50 мянга гаруй уншигч, сонирхогчид оролцох аж. Энэ жилийн баярыг “Илүү их уншъя” уриатай тэмдэглэж байна. Номын баярын фото сурвалжилгыг уншигч танд хүргэе.