ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сэрэмжлүүлэг: Борооны улиралд яндангаа авч, өрхөө бүтээхгүй байхыг санууллаа

Т.САНДАГ-ОЧИР
2021-06-25

”Таван толгой түлш” компанийн хяналтын ажилтнууд борооны улиралд угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ард иргэдэд өгч ажиллаж байна.

Урин дулааны улирал ирсэн ч сүүлийн өдрүүдэд хур бороо ихтэй байгаагаас шалтгаалан иргэд гал түлж, улмаар өрхөө битүүлж, яндангаа авч унтаж буйгаас шалтгаалан угаартах, улмаар амь насаа алдах асуудал байгаа учраас тэд өрх бүрт хүрч ажиллахыг гол зорилгоо болгожээ.

Монгол гэрт амьдарч байгаа айл өрхүүд бороо орсон үед галаа бүрэн унтраахгүйгээр яндангаа сугалж, өрхөө битүүлэхгүй байхыг анхааруулав.

Тус сэрэмжлүүлэгт: 

-Монгол гэрт амьдарч буй иргэд галлагаатай тохиолдолд яндангаа буулгалгүй, өрхөө татахгүй байх

-Угаарын хий мэдрэгчээ шалгаж, угаартах эрсдлээс урьдчилж сэргийлэх

-Борооны улиралд гэр хорооллын байшинд амьдарч буй иргэд яндангийн хавхлагаа хаахгүй байх

-Галлагааны үед угаарын хийнд цохиулахаас урьдчилан сэргийлэхийг тус тус санууллаа.