ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Орон сууцны дээврээс үсрэх гэж байсан эрэгтэйг аюулгүй болгожээ

Т.САНДАГ-ОЧИР
2021-06-28

Нийслэлийн Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дэвсгэр дэх 51Д байрны дээврээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага ОБЕГ-т зургаадугаар сарын 27-ны 22:43 цагт иржээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9 км замыг туулан 22:57 цагт очиход Сэлэнгэ аймгийн харьяат 29 настай эрэгтэй тус байрны дээврээс зүүгдсэн байсныг аюулгүй буулгаж, тус дүүргийн Цагдаагийн II хэлтэст хүлээлгэн өгсөн байна. Тухайн иргэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байжээ.