Төрийн ордонд
08:00 цагт Засгийн газрын хуралдаан болж байна.
09:00 цагаас Төсвийн байнгын хороо цахим хэлбэрээр хуралдана.
- “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/
-
Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл)-ийн төсөл /Засгийн газар 2021,06.24-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/
-
Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл)-ийн төсөл /Засгийн газар 2021.06.24-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.
10:00 цагаас Хууль зүйн байнгын хороо цахим хэлбэрээр хуралдана.
-
Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/,
-
Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
-
“Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/
-
“Томилгооны сонсголын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
11:00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо цахим хэлбэрээр хуралдана.
-
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг нарын 3 гишүүн 2020.09.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
-
“Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
МҮХАҮТ-д
09:00 цагаас Шинэ үеийн худалдааны салбар Монголд үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд TRADE MONGOLIA-2021 форум зохион байгуулна.
ЭМЯ-нд
11:00 цагт коронавирусийн халдварын талаар мэдээлнэ.
МУИС-д
11:30 цагт "Цар тахлын үед Оюу толгойн Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлсэн нөлөө" сэдвийн хүрээнд МУИС-ийн багш нар танилцуулга хийнэ.
Цахимаар
14:30 цагт Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс эрхлэн гаргаж буй “Монгол Улсын 2021 оны Баялгийн Засаглалын Индекс”-ийн үр дүнг танилцуулах цахим уулзалт болно.
Төрийн ордонд
15:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотгол хэлэлцэнэ.