ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

М.Чимгээ: Таван толгой түлш эрүүл мэндийн салбарыг хамгийн их дэмждэг

Т.САНДАГ-ОЧИР
2021-07-02

Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооноос дүүргийнхээ нэгдсэн эмнэлэгт хоёр ширхэг амьсгалын аппарат бэлэглэсэн байна.

“Таван толгой түлш” ХХК-н захирал, Дүүргийн МАН-ын хорооны дарга М.Ганбаатар: Тавантолгой түлшийн хамт олон Сүхбаатар дүүрэгтэй холбоотой ажиллаж байна. Өнгөрсөн жил бид Сэлбэ голд үерийн уснаас хамгаалж,  гүүрэн гарцуудыг хамт олны хөрөнгөөр хийж байсан.

Эмнэлгийн ажилчид өдөр шөнөгүй зүтгэн ажилласаар байна. Т.Чимгээ эмч болон хамт олонд нь өндөр амжилт хүсье. Олон хүний хүч, хөдөлмөрийн ажлын үр дүнд өнөөдрийн ажлыг зохион байгуулж байна.

Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ: Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга М.Ганбаатар, нийт намын гишүүдэд чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлж байна. Бид энэ цар тахлын үед туйлдаж, гамшгийн байдалд л ажиллаж байна.

Амьсгалын аппаратны хэрэгцээ шаардлага маш өндөр байлаа. Үнэхээр их баярлаж байна. Хамгийн хүнд үед, хамгийн хүнд цэгт ирж тусаллаа. Манайд энэ аппарат есөн ширхэг байсан. Одоо нийт 11 ширхэг болж байна. Аппаратны үнийн хувьд 60 саяаас 400 сая хүртэл эрс өөр өөр байдаг. Таван толгой түлш эрүүл мэндийн салбарыг хамгийн их дэмждэг компани.

Сүүлийн хэдэн жил бид агаарын бохирдлыг маш их ярьж байлаа. Хүүхдийн өвчлөл эрс буурч утаа өмнөх үеэс багассан нь илтэд мэдэгдсэн. Утаа ихтэй үед хүүхдийн өвчин хүндэрч, хатгаа нь даамжирч мэс засалд орох хүртэл тохиолдол бий. Харин өнөөдрийн байдлаар 2020 оныг 2021 онтой харьцуулахад хүүхдийн хэвтэлт 5 дахин буурсан. Агаарын бохирдол буурч байгаагийн нэг үзүүлэлт юм" гэлээ.