ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

А.АРИУНЗАЯА: Хүүхдийн мөнгийг маргааш олгоно

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-07-08

Маргааш буюу энэ  сарын 9-ний өдөр хүүхдийн мөнгийг олгох болсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээллээ.

УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тодотгол баталсан. Ингэхдээ ковид цар тахлын үед ард иргэд, өрх гэр бүлийн орлого хамгаалах чиглэлд Хүүхдийн мөнгөний хэмжээг  тав дахин нэмэгдүүлсэн дүнгээр буюу 100 мянган төгрөгөөр 2022.01.01 хүртэл үргэлжлүүлэн олгох шийдвэр гарсан билээ.