ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ТУСЛАМЖ: Швейцар улс 40 хүчилтөрөгчийн аппарат, 45 өтгөрүүлэгч илгээжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-07-13

Швейцарын Холбооны Улс хоёр тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий эм эмнэлгийн хэрэгсэл манай улсад өглөө. Тухайлбал, 40 хүчилтөрөгчийн аппарат, 45 хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч  болон бусад эмнэлгийн хэрэгслийг явуулсан аж.

Мөн  Швейцарын хөгжлийн агентлагаас дөрвөн ширхэг зөөврийн рентген аппарат худалдан авахад зориулж 150,000 швейцар франкийн буюу хагас сая төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна.

 Дээрх эмнэлгийн хэрэгслүүдийн тээвэрлэсэн Швейцарын тусгай үүргийн онгоц өчигдөр Дүбендорф хотоос хөдөлж, өнөөдөр манай улсад газардлаа.  Хандиваар ирсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн яам хүлээж аваад, аймаг, орон нутаг руу хуваарилах талаар тус яамнаас мэдээллээ.