Кэйт Аптон жирэмсэн болжээ

O.Admin
2018-07-23

Загвар өмсөгч Кэйт Аптон жирэмсэн болжээ. Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард мэргэжлийн бэйсболлын тамирчин Жастин Барентартай гэрлэсэн юм. Тэгвэл хосууд хуримын ёслолоосоо хойш нэг жилийн дараа анхны үрийнхээ зулайг үнэрлэхээр болжээ.

Кэйт өөрийн инстаграмм хуудастаа “Миамид үрээ тээгээд л” хэмээн бичиж, жирэмсэн гэдгээ зарласан бол нөхөр нь ч “Тэр хамгийн жаргалтай ээж болсон. Тэр ухаалаг, хүчтэй бүсгүй. Түүн шиг эмэгтэйн өсгөх бидний бяцхан хүүхэд үнэхээр азтай гэж бодож байна” хэмээн соошл хуудастаа бичжээ.