Замын-Үүд боомтоор орж ирж буй ачаа тээврийн үнэ 3 дахин хямдарч, өнөөдрөөс 10 сая төгрөг боллоо гэх мэдээлэл сошиал орчинд цацагдаж байгаа билээ. Монголын талын хяналт муу, ариутгал халдваргүйжүүлэлт хангалтгүйгээс хамгийн уртдаа хагас жил хил дээр гацаад байгаа ачаа тээврийг оруулж ирэх үүрэг авсан
Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Л.Эрдэнэчулуун долдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хэд, хэдэн ажлыг шуурхай зохион байгуулж буйгаа мэдэгджээ. Тухайлбал, ариутгалын байгууламжийг шинэчилснээр хоёр талдаа байршуулсан 5,5 тоннын нөөцөөр өдөрт 1000 машин ариутган оруулж буйгаа хэлсэн байна. Мөн тусгайлан хяналт шалгалтын ажиллагааг явуулснаар зөрчилтэй барааг яаралтай устгалд оруулах, зөвшөөрөл хангасныг нь яаралтай хилээр нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж эхэлсэн гэж мэдэгдлээ.
Тэгвэл Хилийн 0108 дугаар ангийн захирагч В.Намхайнямбуу хэлэхдээ “Тээврийн жолооч нартай хариуцлагын гэрээ байгуулсан. Ингэснээр БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хүртэлх тээврийн хэрэгслийн хөлсийг 10 сая төгрөгөөр хэтрүүлэхгүй байхаар тогтсон. Жолооч зөвшөөрч гэрээ байгуулсан тохиолдолд хариуцлагын гэрээ байгуулна. Өнөөдрөөс эхлэн 90 машиныг улсын хилээр нэвтрүүлнэ” гэв.