ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өдрийн эмчилгээний зардлыг ЭМДС-гаас бүрэн хариуцна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-08-06

Иргэн-даатгуулагч танд 2021 оны Эрүүл мэндийн үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн баталсан 03 дугаар тогтоолд тусгагдсан 11 тусламж, үйлчилгээний талаар цуврал мэдээллийг хүргэж байгаа. Өнөөдөр Өдрийн эмчилгээний тусламж, үйлчилгээний талаар танилцуулж байна.

Даатгуулагч та лавлагаа шатлалын эмнэлгүүдэд өдрөөр эмийн эмчилгээ, өдрийн мэс засал, хорт хавдрын хими, туяаны эмчилгээг хийлгэж болох бөгөөд нийт зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцдаг болжээ.