2021 оны наймдугаар сарын 05-ны байдлаар, нийслэлийн хэмжээнд "Ковид-19" халдварын эсрэг дархлаажуулалтын 1-р тунд 2187, мөн 2-р тунд 856 буюу нийт 3043 иргэнийг хамруулсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.088.671 иргэн 1-р тунд, 990.762 иргэн 2-р тунд хамрагджээ. Мөн нийт 2091 жирэмсэн эх, 12-15 насны 32.140 /31.7 хувь/, 16-17 насны 16.697 /49.3 хувь/ хүүхэд тус, тус хоёрдугаар тунд хамрагдаад байна.