Хороололд байрлах нэгэн шөнийн цэнгээний газраас үйлчлүүлж байсан хоёр иргэн төлбөрөө төлөөгүй гэх дуудлагаар очсон цагдаагийн албан хаагч нар тус иргэдийг хэрцгийгээр зодож буй бичлэг өнгөрөгч долоо хоногт сошиал орчинд тархаж, уг зохисгүй авир гаргасан цагдаагийн хоёр албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.
Тэгвэл энэ асуудлаар Хуульзүйн сайд Х.Нямбаатар байр сууриа илэрхийлэв. Эдгээр хоёр иргэний тухайд эхлээд цагдаагийн албан хаагчийн биед халдаж сандлаар цохисон бөгөөд өнгөрсөн хугацаанд бичлэгийг ил болгоно хэмээн дарамталж, нийтдээ 6 сая төгрөг авчээ.
Х.Нямбаатар сайд ярихдаа “Цагдаагийн албан хаагчтай холбоотой бичлэг саяхан тарсан. Тухайн үйл явдал 2019 оны хоёрдугаар сарын 25-ны үед буюу сар шинийн үед болсон юм шиг байна лээ. Шөнө бааранд хүмүүс архидаж, танхайраад байна гэх дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Эргүүлийн хоёр цагдаа очсон.
\Дуудлагаар очсон цагдаа нарын урдаас эсэргүүцэл үзүүлж, нэгийг нь сандлаар цохисон гэдгийг нөхөн шалгах явцад мэдүүлэгтээ дурдсан. Ингээд зүй бус харьцсан үйлдэл гаргаж, өнгөрсөн хугацаанд нийтдээ бичлэгийг дэлгэнэ гэж 6 сая төгрөг нэхэж авсан нь тодорхой болсон. Асуудлыг одоо шалгаж байгаа” гэсэн юм.