Монгол Улсын иргэн, Дэлхийн аварга, Олимпын мөнгөн медальт тамирчин Саид Моллаейд “Эко кар центр” компанийн хамт олны зүгээс өнөөдөр “Өгөөмөр “ захад байрлах өөрийн албан байрандаа шинэ автомашин бэлэглэв.
Тус төвийн захирал хэлэхдээ “Олимпын мөнгөн медаль авч ирж, монголчуудад маань том бэлэг барьсан танд баярлалаа. Бид ирэх гурван жилийн хугацаанд таны машин эвдрэл, гэмтэл, сэлбэг, угаалгыг бүрэн хариуцах болно. Та үргэлж цагаан машинтай явах болно” хэмээсэн юм.
Харин Саид Моллаей энэхүү бэлгийн хариуд “Чин сэтгэлээсээ маш их баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэн ерөөж байна. Би ахан дүүсийнхээ бэлгээр дахин нэг машинтай боллоо” гэв. Моллаей “Toyota Aqua”, “Nissan Juke”, “Toyota Sai” зэрэг эко машинуудаас “Toyota Sai”-г, сонгосон юм.