ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Моллаейг медаль авсан өдөр мэндэлсэн хүүдээ Мөнхмолом гэх нэр хайрлажээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-08-06

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн нутагт амьдарч буй залуу хос өнгөрөгч долдугаар сарын 27-ны өдөр буюу Монгол Улсын иргэн болсон Саид Моллаей Токиогийн олимпоос мөнгөн медаль авсан түүхэн өдөр мэндэлсэн хүүдээ "Мөнхмолом" гэх нэр хайрлажээ. Ээж нь хүүгээ Моллай хэмээн өхөөрдөн дууддаг аж. 

Бэлх багийн иргэн н.Баттөр Б.Оюунгэрэл нар гурван хүүтэй бөгөөд ах нарыг нь Б.Мөнх-Амгалан, Б.Мөнх-Эрдэнэ, Б.Мөнх-Оргил хэмээн дууддаг юм байна. ОДОНГИЙН хүү мэндэлсэн бяцхан хүүд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.