ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Томоохон гол мөрнүүд үерлэсэн хэвээр байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-08-06

Наймдугаар сарын 06-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дунд болон адагаар, Ерөө, Онги, Орхон гол Өлзийт сум орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгдсэн байна. Үүнээс гадна Сэлэнгэ, Бэлтэс, Идэр, Хэрлэн, Онон, Улз, Байдраг, Онги, Халх, Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 5-58 см давсан байгаа аж. Харин Орхон гол Орхонтуул сум орчмоор үерийн аюултай түвшинг 49 см даван хүчтэй үерлэж байгааг УЦУОШГ-аас мэдээллээ.

Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.