ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

файзер вакцины 155.610 тунг хүлээн авлаа

Т.САНДАГ-ОЧИР
2021-08-06

Монгол Улсын Засгийн газрын байгуулсан гэрээний хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлж буй “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд 155,610 тун Пфайзер/БиоНТех BNT162 вакциныг хүлээн авлаа.

Дээрх төслийг НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлж байна. Вакцин худалдан авах гэрээний дагуу нийт 1,124,370 тун вакцин нийлүүлэгдэхээс өнөөдрийн байдлаар 450,450 тунг хүлээн авсан ба үлдэгдэл тунг хуваарийн дагуу 9 дүгээр сарыг дуустал хүлээн авах юм.

 

файзер вакциныг хичээлийн шинэ жил эхлэх болсонтой холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэж 12-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр үргэлжлүүлэн вакцинжуулна.