Нэгэн иргэн бамбай хоншоорт могойнд усанд сэлж байхдаа хатгуулж, улмаар дөрөв хоногийн дараа буюу энэ сарын 06-ны өдөр амиа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Нийслэл хотод сүүлийн үед могой орж ирэх нь ихэссэн бөгөөд энэ нь үер ус ихэссэнтэй холбоотой хэмээн мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.
Өөрөөр хэлбэл, нийслэлийн нутаг дэвсгэрт бамбай хоншоорт буюу хортой могой, нөгөөх нь рашааны могой аж. Бамбай хоншоорт могой нийслэлийн нутаг дэвсгэрт хаа сайгүй тархсан бөгөөд Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт бамбай хоншоорт орж ирсэн гэх дуудлага 2021 он гарснаас хойш 10 гаруй бүртгэгджээ.
Иргэд могойд хатгуулсан эсэхээ газар дээр нь мэдэх боломжгүй бөгөөд хүчтэй өвдөлт төдийлөн мэдрэгдэхгүй учир хазуулсан эсэхээ мэдэхгүй аж. Тиймээс өндөр өвстэй газраар явахдаа иргэд урт түрүйтэй гутал өмсөх шаардлагатай. Мөн дээр нь орчин тойрноо сайж ажиглаж байх, могой харсан даруйд НБОГ-т мэдэгдэх, албаны хүмүүс очтол саатуулж байхыг Нийслэлийн онцгой байдлын газрын мэргэжилтэн Ц.Цолмонбаатар ubn.mn сайтад өгсөн ярилцлагадаа онцолжээ.