ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

КОВИД-19: Орон нутагт 648 тохиолдол шинээр бүртгэгдлээ

O.Admin
2021-08-10

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалтын талаар мэдээлэл хийлээ. Өчигдөр /08.10/ нийт 957 тохиолдол шинээр бүртгэгдэж, гурван хүн нас баржээ. Үүнээс Улаанбаатар хотод 309 тохиолдол бүртгэгдсэн бол хөдөө орон нутагт 648 тохиолдол бүртгэгджээ. Халдварын нийт тохиолдолд орон нутгийн эзлэх хувь нэмэгдсээр байгаа бөгөөд Дархан, Төв аймгуудад өндөр хэвээр байна.

Өчигдөр ковидын улмаас амиа алдсан гурван иргэн 41-60 насны хоёр, 61-80 насны 1 иргэн байсан аж. Ковид болон хавсарсан суурь өвчний улмаас амиа алдсан хэмээн ЭМЯ-наас мэдээллээ. Уг өвчний улмаас өчигдрийн байдлаар 8485 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа ба өчигдөр 1991 иргэн эдгэсэн сайхан мэдээтэй байна.