"Газрын зөрчил арилгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/251 дүгээр захирамжийн хүрээнд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт, ХСҮТ эмнэлгийн ард нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж буй 59 тоосгон гараашийг албадан буулгаж байна. Газар чөлөөлөх ажлыг яг одоо Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны албан хаагчид хийж гүйцэтгэж байгаа аж.
Чөлөөлөгдсөн газарт хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн оношилгооны төв баригдах юм.