ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүнсний талон, асаргааны тэтгэмжийг маргаашнаас иргэдэд олгож эхэлнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-08-11

"Хүүхдийн мөнгийг эзээ олгох вэ" гэсэн асуулт Хөдөлмөр халамжийн үйлчилгээний лавлах утсанд хамгийн их ирж байгааг албаны хүмүүс тодотголоо. Тэгвэл хүүхдийн мөнгө олгох журмын дагуу олголт хийгддэг бөгөөд тус журмын 2.16-д “Төрийн сангийн газар ХХҮГ-ын ирүүлсэн хүсэлт, жагсаалтын дагуу сар бүрийн 20-ноос өмнө хүүхдийн дансанд шилжүүлнэ” хэмээн заажээ.

Харин иргэд сар бүрийн 20-ноос хойш хүлээн авна гэж заасан байдаг аж. Тэгвэл тус газар нь хөл хорионы үед болон баяр наадмын амралтын урт өдрүүдийн өмнө тусгай зохицуулалт хийж сарын эхэнд олголт хийсэн байна. Харин энэ сараас эхлэн ердийн хугацаа буюу сар бүрийн 20-нд Хүүхдийн мөнгөний олголт хийхээр болжээ.

Харин маргаашнаас ахмад настнуудын тэтгэвэр, амьжиргааг тэтгэх мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмж, хүнсний эрхийн бичгийн тусламж үйлчилгээг олгож эхэлнэ хэмээн ХХҮГ-ын албан ёсны вэб хуудаст дурджээ.