ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зүүн дөрвөн замын уулзварыг маргаашаас эхлэн дөрөв хоног хаана

Т.САНДАГ-ОЧИР
2021-08-11

Маргааш буюу наймдугаар сарын 12-ны өглөө 06:00 цагаас 16-ны өглөөний 06:00 цагийн хооронд Зүүн дөрвөн замын уулзварыг бүтэн хаах болсон тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Дөрөв хоногийн хугацаанд замын хашлага солих, инженерийн байгууламжийн худгуудын өндрийн түвшнийг тохируулах, авто замын зорчих хэсгийг асфальт-бетоноор хучих болон зохион байгуулалтын хэвтээ тэмдэглэгээний ажлуудыг хийнэ.

Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.