Дөрөв болон таван настай хүүхдүүдийг эцэг эхийн хүсэлтэд үндэслэн есдүгээр сарын 1-ээс танхимын сургалтад хамруулахаар болсон билээ. Танхимын сургалтад хамрагдаагүй хүүхдийг зайн сургалтад хамруулах шийдвэр гарсан. Тэгвэл шинээр элсэх 4 болон 5 настай хүүхдийн элсэлт өнөөдрөөс эхэлж, 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.
Хоёр болон гурван настай хүүхдүүдийг халдварын эрсдлийн үнэлгээ хийгдсэний дараа ямар үе шаттайгаар хэрхэн цэцэрлэгт нь хамруулах талаар тухайн үед нь шийдвэр гаргаж ажиллах болно. Цэцэрлэгийн анги танхимын зай талбайгаас хамаарч нэг бүлэгт 15-25 хүүхэд хичээллэнэ. Ариун цэврийн хэрэгсэл, хичээлийн хэрэглэгдэхүүнийг эхний ээлжинд 3 сар хэрэглэх байдлаар бэлтгүүлнэ.
Дараах тохиолдолд хичээлийг зайн сургалтад шилжүүлнэ.
-Нэгдүгээр ангид нэг хүүхэд өвчилбөл 14 хоногийн хугацаагаар зайн сургалт руу шилжинэ
-Тухайн давхарт гурван бүлэгт өвчлөл гарсан тохиолдолд ангийн байрлалаас хамаарч корпус болон давхраар хэсэгчлэн хаана
-Өөр хоорондоо хамраалгүй байршилтай гурав болон түүнээс дээш бүлэгт халдвар бүртгэгдвэл цэцэрлэгийг бүхлээр нь зайн сургалтад шилжүүлнэ
Эрсдлээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо чухал байна.
- Гэр-цэцэрлэг-гэрийн хооронд амны хаалт тогтмол зүүх /
ангид маск зүүхгүй/
- Гар халдваргүйжүүлэгчийг бэлтгэх
- Гэртээ ам хоолойг байнга зайлах, гарыг тогтмол угаалгах
- Шүдийг өглөө оройд гэртээ сайтар угаах
- Өвчний шинж тэмдэг илэрсэн нөхцөлд цэцэрлэгт явуулахгүй байх
- Бага насны хүүхдээ дагуулж олон нийтийн газраар явахгүй байх
- Зайн сургалтын үед хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр багштай хамтран ажиллах