2021-2022 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 81 мянга орчим хүүхэд элсэнэ. Өнгөрсөн жил бүртгэлийн цахим системийг 50 хувь ашигласан бол энэ хичээлийн жилд бүртгэлийг 100 хувь цахимд шилжүүлж байна. Тэгвэл элсэгчдийн бүртгэл өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаа бөгөөд БШУ-ы яамнаас өнөөдөр 15.00 цагт энэ талаар мэдээлэл хийхээр болжээ.
-Наймдугаар сарын 4-8
УБЕГ-аас 6 настай иргэдийн хаягийн мэдээллийг хүлээн авч тулгах
-Наймдугаар сарын 8-15
Эрх бүхий байгууллагын баталсан хамран сургах тойрог болон квотын дагуу сургуулиудад урьдчилсан хуваарилалт хийнэ
-Наймдугаар сарын 16-25
Эцэг эх, асран хамгаалагчид урьдчилсан хуваарилалтыг www.parent.edu.mn хаягаар нэвтэрч баталгаажуулна
-Наймдугаар сарын 26-30
Баталгаажуулсан хуваарийн дагуу анги, бүлэгт хуваарилалтыг хийх
-Наймдугаар сарын 26-30
Таны хүүхэд аль сургуулийн, аль бүлэгт, хэн багшийн ангид хуваарилагдсан талаарх мэдээлэл таны гар утсанд ирэх болно.Хаягийн зөрчилтэй болон бусад тохиолдолд бүртгэл хийгдэх боломжгүй тул бүртгэлийг түр түдгэлзүүлсэн гэсэн бичиг систем гарч ирнэ. Энэ тохиолдолд тухайн сургууль дээр ажиллаж байгаа элсэлтийн комиссын бүртгэлийн ажилтантай утсаар холбогдож бүртгэлээ баталгаажуулах шаардлагатай. Хүүхдийнхээ регистрийн дугаараар бүртгэлд нэвтэрч шалгах хэсэгт шаардлагатай тохиолдолд холбоо барих тухайн сургуулийн утасны дугаар байршсан байх болно.
1. Parent.edu.mn эсвэл мобайл апликейшн ашиглан систем рүү хандана.
2. Элсэлтийн бүртгэл шалгах гэсэн товч дарна.
Элсэх хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулан шалгах гэсэн товч дарна.
Элсэгчийн мэдээллийг шалгасны дараа баталгаажуулах товч дарна.
Баталгаажуулах товч дарснаар хүсэлт гаргагчийн мэдээллийг оруулж илгээх үйлдэл хийнэ.
Илгээх үйлдэл хийснээр таны хүсэлтийг элсэлтийн комисс 3 төрлөөр шийдвэрлэнэ. Үүнд:
- Баталгаажуулах /элсүүлэхийг зөвшөөрч байна/
- Түр түдгэлзүүлэх /нэмэлт тодруулга буюу бичиг баримт шаардлагатай гэж үзсэн/
- Цуцлах /элсүүлэхээс татгалзсан/
Эх сурвалж: БШУЯ