Чингэлтэй дүүргээс НИТХ-д сонгогдсон, Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн ахлагч З.Төмөртөөмөө хувиасаа Чингэлтэй дүүргийн Зүрх ууланд байрлах уулын фитнессийг тохижуулжээ.
Хэсэг залуус нэгдэн гэр хорооллын залуусыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэхээр энэхүү уулын фитнессийг байгуулсан ч 17 дугаар хорооны Засаг дарга хаах шийдвэр гаргасан байдаг. Залуус архидан согтуурч, гэмт хэрэг үйлдэх орчин бүрдэж байна хэмээн тус хорооны Засаг дарга үзсэн билээ. Гэвч залуу төлөөлөгч З.Төмөртөөмөө ажлаа хэвийн явуулах боломжийг нь хангаж өгөөд зогсохгүй шинэ тоног төхөөрөмжүүд авч бэлэглэсэн байна.
Тэрбээр, энэ талаар өөрийнхөө нүүр номонд бичихдээ “Дүүргээс сонгогдсон Нийслэлийн төлөөлөгчийн хувиар ажлынхаа хажуугаар уулын Fitness-н залуусаа дэмжээд хувиасаа хэдэн шинэ төхөөрөмж цэвэр агаарт аваачин байрлуулсан байгаа. Залуус маань их баяртай байна лээ. Харуул хамгаалалт ,тог цахилгаан гээд шийдэгдэх асуудлууд нь судалгааны явцад явж байна. Агаарт дасгал хийх бас янзтай юм билээ шүү. Гэхдээ заавал мэргэжлийн багшийн удирдлага дор хийвэл аюулгүй, үр дүнтэй гэдгийг ойлгосон шүү.
Хөлөө бага зэрэг гэмтээхээ алдсан. Хичээгээрэй залуус аа. Спирт биш спорт сонгож байгаад баярлаж байгаа. Амжилт” хэмээсэн байна. Залуусын дуу хоолойг сонсож ажиллаж буй Хотын даргын орлогч З.Төмөртөөмөө танд баярлалаа.