ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Алга болсон гэх дөрвөн хүүхдийг эсэн мэнд олжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-08-19

Өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Буянт-Ухаа-2” хорооллын тоглоомын талбайд тоглож байсан таван настай эрэгтэй хүүхэд алга боллоо гэсэн дуудлага мэдээллийг Нисэхийн цагдаагийн хэлтэс авч, дуудлагын дагуу шалгажээ. Гэсэн ч тус хүүхэд нь 1039 дүгээр байрны IV орцонд найзуудтайгаа тоглож байсныг олж ээжид нь хүлээлгэсэн өгсөн байна.

Мөн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо “Хангарьд сити 2” хотхонд оршин суугч долоон настай эмэгтэй хүүхэд тоглохоор гараад сураггүй байна гэсэн дуудлага мэдээллийг өчигдөр 18.00 цагийн үед авсан бөгөөд Б нь тус хотхонд оршин суух найзындаа орж тоглож байсныг олж тогтоон ээж А-д хүлээлгэн өгсөн байна. 

Тэгвэл өчигдөр Сонгинохайрхан дүүргийн "Улаан чулуут"-д байрлах гэрээсээ ээжийгээ дэлгүүр гарах хооронд алга болсон гэх хоёр охиныг эрэн хайх ажил өнөөдөр үргэлжилж байсан бөгөөд хамгийн сүүлд Багшийн дээд орчимд явж байсан нь хяналтын камерт бичигдсэн байсан билээ.

Тэгвэл хоёр охиныг эсэн мэнд олж, ээжид нь хүлээлгэж өгөхөөр явж байгаа аж. Охид 7,10 насных бөгөөд нэг автобусанд суугаад эргээд гэрээ олохгүй төөрч байсныг "Гурвалжингийн гүүр" орчмоос эсэн мэнд олжээ. Сурагчдын амралт дуусаж сургууль орох хугацаа дөхсөн. Тиймдээ ч хөдөө амрахаар явсан найзууд нь ирж, хүүхдүүд нэгэнтэйгээ уулзах, тоглох зэргээр гэр бүлдээ мэдэгдэхгүй гарч орох нь ихэсч буй учраас эцэг эхчүүдийг анхаарал болгоомжтой байж, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг холбогдох албаныхан сануулж байна.