ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Орон нутагт коронавирусийн 1691 тохиолдол шинээр бүртгэгдлээ

O.Admin
2021-08-26

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалтын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өчигдөр /08.25/ буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 2467 хүнээс халдвар илэрч дөрвөн эмэгтэй, хоёр эрэгтэй нийт зургаан хүн нас баржээ. Харин 1465 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

Нийт илэрсэн тохиолдлоос хамгийн их тохиолдол нь хөдөө орон нутагт байсан аж. Тодруулбал, вакцинжуулалт хамгийн муу явагдсан Баян-Өлгий аймагт 161 тохиолдол илэрч нийт өвчилсөн хүний тоо 6697-д хүрчээ. Мөн Дархан-Уул аймагт 140 тохиолдол нэг хоногийн дотор илэрч, нийт халдварын тоо 7496-д хүрсэн бол араас нь Ховд, Орхон, Сэлэнгэ аймгууд халдварын тоо өндөр байгаа юм.

Улсын хэмжээнд нийт 12.106 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас 1750 хүүхэд, 339 жирэмсэн эх байна гэдэг мэдээллийг ЭМЯ-наас өглөө. Сүүлийн үед дельта хувилбар маш хурдацтай тархаж байгаа учраас вакцинд хамрагдаагүй хүүхдүүд болон ахмад настнуудыг гэрээсээ гарахгүй байхыг мөн сануулсан юм.