Канадын дуучин Жастин Бибертэй маш богино хугацаанд үерхсэнийхээ дараа сүй тавьсан загвар өмсөгч Хэйли Болдвин “Адидас” брэндийн спортын хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлохоор болжээ.
Тэрбээр энэ сард дуучин Жастин Бибертэй сүй тавьсан байдаг. Хосууд үерхээд удаагүй байхдаа гэнэтхэн сүй тавьсан нь одоо ч шар хэвлэлийнхний анхаарлыг татсаар байгаа юм.
Загвар өмсөгч бүсгүй энэ талаар өөрийн соошл хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
Цаашид тэрбээр Адидас брэндийн 2018 оны өвөл, хаврын хувцасны загварыг хариуцан ажиллах бөгөөд Англи, Лос-Анжелес, Нью-Йоркийн гудамжны хувцас загварт ихээхэн нөлөөлөл авчирна гэж албаныхан тооцож байгаа гэнэ.