ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БШУЯ: 71 дотуур байранд 11 мянган оюутныг хүлээн авахад бэлэн болсон

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-08-26

БШУЯ болон харьяа байгууллагын удирдлагууд өнөөдөр их, дээд сургууль, коллежийн хичээлийн бэлтгэлийн асуудлаар мэдээлэл хийлээ. Иргэд, олон нийтийн хамгийн ихээр асууж буй ЭЕШ, хуваарь сонголт, боловсролын зээлийн сангаар олгогддог зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж, сургалтын төлбөрийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.

Өнөөдрийн байдлаар их, дээд сургуулийн багш, ажилтны 62 хувь нь, оюутнуудын 86,6 хувь нь вакциндаа бүрэн хамрагдсан. Ковидын эмчилгээний нөхцөлд ашигласан найман дотуур байрыг ариутгаж, нийт 71 дотуур байранд 11 мянган оюутныг хүлээн авахад бэлэн болоод байгаа аж.

Энэ хичээлийн жилд төрийн өмчийн сургуулийн сургалтын төлбөр, дотуур байрын төлбөр нэмэгдэхгүй. БШУЯ-наас гаргасан журмын дагуу өмчийн хэлбэр үл харгалзан сургуулиуд сургалтын төлбөр нэмэхгүй байх, төлбөрийн уян хатан нөхцөлөөр хэсэгчлэн авах чиглэл өгчээ. Харин СУИС-ийн тухайд нэгдүгээр курсын 500 оюутны нэг кредитийн төлбөр 20 мянган төгрөгөөр нэмэгдэх зохицуулалттай байна хэмээлээ. Манай улс төрийн болон төрийн бус өмчийн нийт 88 дээд боловсролын сургалтын байгууллагатай.

Тодруулбал,

- 37 их сургууль,

- 45 дээд сургууль

- 3 коллеж,

- 3 гадаадын их сургуулийн салбар сургууль байна.

Их, дээд сургуульд нийт 11970 багш, ажилтан ажиллаж байгаа бол нийт 147,293 оюутан суралцаж байна.