ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Мөрдөн шалгах албаныхан 18 жил илрээгүй онц хүнд гэмт хэргийг илрүүллээ

O.Admin
2021-08-26

Өнгөрөгч долоо хоногт Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөх шалгах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 25 жил илрээгүй байсан онц хүнд гэмт хэргийг илрүүлсэн билээ. Тэгвэл тус газрынхан олон жил илрээгүй байсан дахин нэг онц хүнд гэмт хэргийг илрүүлсэн байна. \

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2003 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө иргэн 47 настай Б гэгч нь биедээ олон тооны хутганы шарх авсны улмаас нас барсан онц ноцтой гэмт хэрэг үйлдэгдсэн аж.

Цагдаагийн байгууллагын алба хаагчид эзэн холбогдогч нь тогтоогдохгүй ээдрээ төвөгтэй гадны нөлөөтэй нас барсан тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсаны үр дүнд уг гэмт хэргийг үйлдсэн этгээдийг илрүүлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг хэргийг 20 настай Х гэгч /одоо 38 настай/ нь хувийн таарамжгүй харьцааны улмаас болж үйлдсэнийг цагдаагийн алба хаагчид 18 жилийн дараа илрүүлэв. Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар иргэн Х-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан наймдугаар сарын 01-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэн шийдвэрлэжээ.