ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Алуурчин уул”-ын оргилоос цанаар буужээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-24

Польшийн нэгэн адал явдал хайгч эр Андрзеж Баргье энэ сарын 22-нд Пакистанд байрлах дэлхийн хоёр дахь өндөр оргил K2 буюу “Алуурчин уул”-ын оргилоос бэлд нь байрлах кэмп хүртлээ цанаар буужээ.

Уул далайн түвшнээс дээш 8611 метр өндөр бөгөөд өмнө нь түүнээс өөр уулын оргилоос цанаар амьд мэнд буусан авирагч байдаггүй аж. Андрзеж 30 уулчны хамт тус оргилд авирсан байна. Гэхдээ энэ түүний хувьд анхны оролдлого биш. Өмнө нь Гималай, Шишапангма, Манаслу гэх мэт оргилуудаас цанаар бууж байсан бөгөөд одоогоор дэлхийн 14 өндөр оргилын тавынх нь оргилоос эл амь өрссөн үйлдлийг хийж бууж байжээ.

“Алуурчин уул” гэгддэг К2 оргилд манай улсаас анх удаагаа МУГТ Б.Гангаамаа авирсан гэдгийг уншигчид санаж буй биз ээ.