ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийслэлд 2582 иргэн вакцины гуравдахь тунд хамрагджээ

O.Admin
2021-08-27

Нийслэлийн хэмжээнд өчигдөр буюу наймдугаар сарын 26-ны өдөр “Ковид-19” халдварын эсрэг вакцины нэгдүгээр тунд 587, хоёрдугаар тунд 2150, гуравдугаар тунд 2582 буюу нийт 5319 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна.

Дархлаажуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 73.9 хувь, II тунгийн хамралт 68.8 хувь, зорилтот бүлгийн I тунгийн хамралт 103 хувь, II тунгийн хамралт 95.9 хувь тус, тус байгаа юм.

Зорилтот бүлгийн буюу жирэмсэн эх вакцины I тунд 3989 /33.5 хувь/, II тунд 2635 /22.1 хувь/, мөн 12-15 насны хүүхэд I тунд 74.658 /84 хувь/, II тунд 54.146 /60.9 хувь/ хамрагдсан бол, 16-17 насны хүүхэд I тунд 29.246 /86.3 хувь/, II тунд 22.816 /67.3 хувь/  нь Ковид-19” халдварын эсрэг вакцинд хамрагджээ.