Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн 381 мянган хүүхэд “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдах урьдчилсан тооцоо гарсан. Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор ерөнхий боловсролын сургуулиудын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нөхцөл байдал ямар байгааг шалгах үүргийг Нийслэлийн Засаг дарга өгсөн юм.
Энэ дагуу НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү болон Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын холбогдох албан тушаалтнууд газар дээр нь ажиллалаа.
“Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлж чадахааргүй нөхцөл байдал үүссэн сургуулиудын асуудлыг яаралтай шийдвэрлэхээ албаныхан энэ үеэр онцолж байсан юм.