Ж.Анистоны экс нөхөр өнгөт арьст найз бүсгүйтэй болжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-07

Холливудын жүжигчин Женнифер Анистон энэ оны эхээр  гурван жил ханилсан нөхөр  Жастин Терогоос салж, мөр мөрөө хөөхөөр шийдсэнээ зарлаж байсан. Тэгвэл түүний экс нөхөр шинэ найз бүсгүйтэй болжээ.

Тодруулбал, өөрөөсөө нас залуу, царайлаг, африк америк гаралтай өнгөт арьст бүсгүйтэй болзож эхэлсэн байна.  Хосууд амралтын өдрөөр Нью-Йорк хотоор зугаалж явахдаа папарацчдын дуранд өртжээ.

Женнифер Анистон, Жастин Теро нар нэгэн үе Холливудын хамгийн хүчирхэг хосуудын тоонд багтаж байсан юм. Харин салсныхаа дараа Женнифер дахин болзоонд явахад бэлэн биш байна хэмээн хэвлэлд ярьж байсан удаатай. Гэтэл эсрэгээр түүний экс нь шинэ найз бүсгүйтэй болж, хотын гудамжаар хөтлөлцөн алхах болжээ.