Эрдэнэт хотод амьдардаг нэгэн иргэн өөрийгөө гэрийнхээ гадна хоёр хоног тусгаарлаж, эмнэлгийн тусламж ирэхийг хүлээсэн ч аймгийн эмнэлэг нь ачаалалтай гэсэн шалтгаанаар хоёр хоног ирээгүй байна. Тэр ч байтуай тухайн иргэнтэй холбогдож эмнэлзүйн шинж тэмдгийг тодруулаагүй бөгөөд биеийн байдлыг нь асууж, зөвлөгөө өгөөгүй аж. Орхон аймагт өчигдрийн байдлаар 74 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 6547-д хүрээд байгаа.
Гэлээ ч хоногт бүртгэгдэж буй тохиолдлын тоо Ховд, Баян-Өлгий аймгийг бодвол харьцангуй бага атлаа иргэнээ хүлээж авахгүй, ачаалал их хэмээн татгалзаж, нялх хүүхэд, гэр бүлийг нь эрсдэлд оруулжээ. Орхон аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлагуудын зохион байгуулалт муу, хоёр жилийн хугацаанд ямар ч бэлтгэл хангаагүй гэдгийг энэ зураг харуулж буй юм.