ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Араар тавьсан нөхрийгөө буцалсан усаар түлжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-08-31

Гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн нөхөртэй гомдсон бүсгүй нөхрийнхөө бэлэг эрхтэн рүү шанагатай буцалсан ус цацаж түлсэн хэрэг Хан-Уул дүүрэгт гарчээ.

Тодруулбал, энэ сарын 29-ны өдөр "Эхнэр маань намайг түлчихлээ" гэх дуудлага Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст ирсэн аж. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид очиход нөхөртэй гомдсон бүсгүй дээрх хэргийг үйлдсэн бөгөөд араар тавилтыг нь тэвчиж чадаагүйн улмаас дээрх хэргийг үйлдсэн хэмээн мэдүүлсэн байна. Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.